Т.ТУЧЕЛЬ: ИЙМ ГЭНЭН АЛДААГ ДАВТАЖ БОЛОХГҮЙ

2021-05-14  

Хэд хэдэн алдаа гаргалаа. Тоглолтондоо огт төвлөрсөнгүй. Төгсгөлийг гүйцээж чадсангүй. Эцсийн үр дүнг өөртөө ашигтайгаар эргүүлж амжсангүй. Бидний хувьд тохиолдож байгаагүй алдаа.

Энэ удаа багийн зарим тоглогчдын байршлыг сольсон нь ч тоглолтын үр дүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Энэ бол миний шийдвэр байсан. Учир нь, энэ бямба гарагт бид Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргын төлөө тоглоно. Түүнийг угтаж ийм өөрчлөлтийг туршсан.

Хамгийн том алдаа бол тоглогчид бүрэн төвлөрч чадсангүй. Анхаарлаа сулруулснаас болж хожигдол амслаа. Энэ бол маш үнэтэй сургамж.

Премьер Лиг өндөрлөхөд хоёрхон тойрог үлдсэн. Хоёуланд нь хожиж байж бид Премьер Лигийн топ-4-д үлдэх энэ улирлын анхны зорилгоо биелүүлнэ. Дээр нь, энэ бямбад улирлын анхны цомоо өргөх эсэхээ шийдэх хариуцлагатай тоглолттой.

Дараа нь биднийг Аваргуудын Лигийн финал хүлээж буй. Тиймээс анхаарлаа нэг ч хором ч алдаж сулруулж болохгүй гэж Томас Тучель Ску спортод Арсенал багт хожигдсоноор дүгнэлээ.

 

Open Photo

Open Photo

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?