ЮВЕНТУС БАГИЙГ " СЕРИЯ-А" ЛИГЭЭС ХӨӨНӨ

2021-05-14  

Европын Супер Лигийг орхи. УЕФА-г эсэргүүцэхээ зогсоо. Буруугаа ухамсарлаж, алдаагаа хүлээсэн АС Милан, Интер Милан багуудтай нэгд. Үгүй бол Италийн "Серия-А" Үндэсний Дээд Лигээс хөөнө гэдэг сануулгыг Италийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Габриель Гравин "Ювентус " багийн удирдлагад хүргүүлсэн байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд Английн топ-6, Италийн 3, Испанийн 3 баг нийлж Европын Супер Лиг байгуулснаа зарласан боловч, УЕФА-гийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, 9 баг нь ухраад байгаа билээ. Үлдсэн 3 баг болох Испанийн Реал Мадрид, Барселона, Италийн Ювентус багийн Аваргуудын Лигт оролцох эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг УЕФА гаргасан. Тэгвэл Супер Лигийг бүрмөсөн орхихгүй бол Серия-А Лигээс ч хөөгдөх аюул Ювентус багийг нөмөрлөө.

-УЕФА болон Европын Үндэсний Лигүүдийг сарниулах, зуу зуун жилийн түүхэн уламжлалыг тасалдуулах, үйл ажиллагааг нь давхардуулах, фанатуудыг нь хуваахыг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Ийм үйлдлийг өөгшүүлж огт болохгүй. Тиймээс хамгийн хатуу арга хэмжээг Үндэсний Лиг, Холбоодууд, фанатуудтай нь хамтран авах болно.

Европын Супер Лигээс ухарсан 9 багт 15 сая ам.долларын мөнгөн торгууль оногдуулсан. Мөн Европын цомын тэмцээнээс олох орлогоос 5 хувийн шимтгэл суутгана.

Харин Европын Супер Лиг байгуулах санаанаасаа ухралгүй үлдсэн Реал Мадрид, Барселона, Ювентус багуудад ямар ч орон зай үлдээхгүйн төлөө бүхнийг хийнэ гэж УЕФА-гийн ерөнхийлөгч А.Сеферин байр сууриа хатуу илэрхийлсэн. Ийнхүү алдарт Роналдо, Месси нарын баг ирэх улирлаас Аваргуудын Лигт оролцох эрхээ хасууллаа.

 

Open Photo

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?