МАКГРЕГОР ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЖ, МЕССИ УДААЛЛАА

2021-05-14  

"Форбес " сэтгүүл энэ оны хамгийн өндөр орлоготой тамирчнаар Ирландын тулаанч Конор Макгрегорыг нэрлэлээ.

Түүний жилийн орлого ( 2020.05.01- 2021.05.01) 180 сая ам.долларыг хол давсан байна. Сонирхолтой нь, мэргэжлийн тулаанаас дөнгөж 22 сая ам.долларын орлого олсон бол, реклам сурталчилгаа болон вискиний борлуулалт нь Конор Макгрегорийг хамгийн өндөр орлоготой тамирчин болгожээ.

Тэрбээр энэ онд бизнесээ өргөжүүлж Шотландын хөлбөмбөгийн "Селтик" багийг худалдан авахаа мэдэгдээд буй. Макгрегорын араас Месси( 130 сая ам.дол), Роналдо ( 120 сая.ам.доллар) нар хоёр, гуравдугаарт жагслаа гэж Форбес сэтгүүл зарлалаа .

 

Open Photo

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?