АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТЫГ СТАМБУЛ ХОТООС ПОРТО РУУ ШИЛЖҮҮЛЛЭЭ

2021-05-14  

Аваргуудын Лигийн финалын тоглолтыг Туркийн Стамбул хотоос Португалийн Порто руу шилжүүлнэ хэмжээ долоо хоногийн өмнөөс АП, Таймс, Ску зэрэг хэвлэлд таамаглан бичиж байсан нь батлагдлаа.

УЕФА хуралдаж Челси-Манчестер Сити багийн аваргын төлөөх финалын тоглолтыг Порто руу шилжүүлсэн шийдвэрээ гаргаснаа өчигдөр мэдэгдлээ.

-Турк улс цар тахлын тархалтаар дэлхийд 9-д эрэмбэлэгдэж, зөвхөн тавдугаар сарын 12-ны өдөр гэхэд л 13209 хүн шинээр халдвар авсан.

Өнгөрсөн долоо хоногт Английн Засгийн газраас Турк улсыг улаан бүсэд хамруулсан. Тэгснээр Турк улсад зорчсон Английн иргэд 10 хоног зочид буудалд тусгаарлагдах шаардлагатай болно. Дээр нь, жил тойрон үзэгчгүй явсан Аваргуудын Лигийг үзэгчтэй зохион байгуулах шийдвэрийг УЕФА гаргасан.

Энэ бүх шаардлагыг Туркийн Стамбул хот нэгэнт хангаж чадахгүй болсон тул Порто руу шилжүүллээ гэж УЕФА-гийн ерөнхийлөгч Сеферин шийдвэрээ тодотголоо.

Португаль бол Англи улсын улсын "ногоон бүс " юм байна. УЕФА-гаас финалд тоглох Челси болон МС багийн фанатуудад тус бүр 6000 билетийн эрх олгосноор, фанатууд Португалийг зорих боллоо. Харин Турк улсад 2023 оны Аваргуудын Лигийн финалын тоглолтыг нөхөн олгох асуудлыг хэлэлцэнэ гэж УЕФА мэдэгдлээ.

 

No description available.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?