ЛЭЙСТЭР СИТИ" БАГ АНГЛИЙН ЦОМЫН АВАРГАД АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2021-05-17  

  Аз жаргалын дээдийг мэдэрч байна. Дүрсэлж хэлэхийн ч арга алга. Энэ цомыг хүүхэд ахуй цагаасаа л мөрөөдсөн. Мөрөөдлөө Лэйстэр Сити багтайгаа биелүүлэх учиртай байж. Юрий Телеманс ямар гайхалтай гоолыг айлын хаалганд шигтгэв ээ!!!

25 метрийн зайнаас, Челсигийн хаалганы баруун дээд өнцөгт "буудсан" тэр гоолыг бид дахин дахин үзэх болно гэж багийн ахлагч , хаалгач Шмихель Ску спортод сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Бид тактикийн тоглолт хийсэн. Жимми Вардигийн үндсэн байршлыг сольсон. Багийнхан бүгд сайн тоглолоо. Бельги тоглогч Телемансын гайхалтай гоолын ачаар Лэйстэр Сити баг хүсэн хүлээсэн Английн Холбооны цомыг түүхэндээ анх удаагаа өргөлөө.

Жилийн дараа, үзэгчидтэй тоглож, Челси багийг 1:0-ээр буулган авч 23000 фанатынхаа хамт баяраа тэмдэглэж, цомоо өргөлөө гэж багийн дасгалжуулагч Рожерс хэллээ. Өмнө нь, 52 жилийн тэртээ, 1969 онд Лэйстэр Сити баг Английн цомын аваргын финалд шалгарсан ч, хожигдож, цомгүй үлдэж байжээ.

2015-2016 оны улиралд Премьер Лигт түрүүлж байсан " үнэгнүүд" тойргийн сүүлийн 2 тоглолтонд оноо алдахгүй байж чадвал топ 4-д шалгарч, ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглоно. Тэдний хувьд 3 хоногийн дараа Челси багтай дахин золгоно.

 

No description available.

No description available.

No description available.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?