ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН АШТ 24 ХОНОГИЙН ДАРАА ЭХЭЛНЭ

2021-05-17  

НЭГ: ЕВРОПЫН 12 ХОТОД НЭГ ЗЭРЭГ ТОГЛОНО

Европын 19 хот тоглолтыг зохион байгуулах саналаа ирүүлснээс 12 хотыг нь УЕФА сонгожээ. Европын Хөлбөмбөгийн АШТ -ийг үзэгчтэйгээр зохион байгуулах шийдвэрийг УЕФА гаргасан байна. ( Хот ба, үзэгчийн тогтоосон тоо)

1. Лондон хот, Уймбэлдоны цэнгэлдэх хүрээлэн ,90000 үзэгч, Англи

2. Ром хот, Олимп цэнгэлдэх хүрээлэн 68000 үзэгч, Итали

3. Баку, Олимп цэнгэлдэх хүрээлэн, 69000 үзэгч, Азербайжан

4. Мьюнхен, Фувбал Арена, 70000 үзэгч, Герман

5. Сант Петербург, Цэнгэлдэх хүрээлэн, 61000, Орос

6. Будапешт, Пушкаш Ференч Стадион, 68000, Унгар

7. Бухарест, Националь Арена, 54000, Румын

8. Амстердам, Йохан Круйф Арена, 54000, Голланд

9. Глазгов, Хамптен Парк, 51000, үзэгч, Шотланд

10. Дублин, Арена, 51000, Ирланд

11. Бильбао, Сан Мамес Стадион, 53000, үзэгч, Испани

12. Копенгаген, Парк стадион, 38000 үзэгч, Дани

Энэ 12 хотод ЕАШТ нэгэн зэрэг эхэлнэ.

ХОЁР: ЭХНИЙ ШАТНЫ ТОГЛОЛТ

Эхний шатанд 24 баг 6 хэсэгт хуваагдаж тоглоно. Дараагийн шатанд 16 баг шалгарна. Хэсэгтээ нэг, хоёрт орсон багууд дараагийн шатанд шууд шалгарах бөгөөд үлдсэн 12 багаас 4 шилдэг баг нэмэгдэнэ. Эхний шатны тоглолт 2021 оны зургадугаар сарын 11-ний Баасан гарагаас 2021 оны зургадугаар сарын 23-ны Лхагва гараг хүртэл дээрхи нэр дурдсан 12 хотод үргэлжилнэ.

ГУРАВ: ХОЁР ДАХЬ ШАТНЫ ТОГЛОЛТ

Шилдэг 16 багийн тоглолт 2021 оны зургадугаар сарын 26-ны Бямба гарагаас 2021 оны зургадугаар сарын 29-ны Мягмар гарагийг дуустал Лондон, Амстердам, Бильбао, Будапешт, Бухарест, Копенгаген, Глазгов, Дублин зэрэг найман хотод зохиогдоно.

ДӨРӨВ: ШӨВГИЙН 8 БАГИЙН ТОГЛОЛТ

Хасагдах хувилбараар тоглож шилдэг найман баг шөвгийн наймд шалгарна. Энэ найман баг 2021 оны долдугаар сарын 2-ны Бямба гарагаас долдугаар сарын 3-ны өдрүүдэд Сант Петербург, Мюнхен, Баку, Рома зэрэг 4 хотод зэрэг тоглоно.

ТАВ: ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ

Шилдэг 4 багийн хагас шигшээ тоглолт 2021 оны долдугаар сарын 6 -ны Мягмар, долдугаар сарын 7-ны Лхагва гарагт Лондон хотод болно.

ЗУРГАА: ФИНАЛЫН.ТОГЛОЛТ

2021 оны Европын Хөлбөмбөгийн АШТ-ий аваргын төлөөх финалын тоглолт 2021 оны долдугаар сарын 11-ний Ням гарагт Лондон хотын Уймбэлдоны төв цэнгэлдэхэд зохиогдож, аваргаа тодруулна.

ДОЛОО: ОРОЛЦОХ БАГУУД 6 ХЭСЭГТ ХУВААГДАНА

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Ц.Энхбат
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?