Э.ЛХАГВАСҮРЭН ( ОУХМ): ОЛИМПОД ХЯТАДЫН НОЁРХЛЫГ ХАМГААЛАХ ТЕННИСЧИД

2021-05-18  

  Хятад улсын Ширээний Теннисний Холбоо Токио-2020 зуны олимпод оролцох зургаан теннисчинээ нэрлэлээ. Ма Лонг, Фан Зэ Донг, Сү Син (эрэгтэй баг), Чэн Мэнг, Сүн Янгша, Лиу Шэй Вэй ( эмэгтэй баг) нарын шилдэг теннисчид Хятад улсыг төлөөлөхөөр боллоо. Тэр зургаагаас Сү Син- Лиу Шэй Вэй хоёр багаас гадна, холимог хосоор тоглох юм.

  Бид урдаа барьдаг шилдэг теннисчидээ Токио-2020 олимпод соёлоо. Энэ олимп бол онцлогтой. Нэг жилээр хойшилсон. Өдийг хүртэл олон зүйл нь тодорхой биш хэвээр. Юуг ч хүлээж болох олимп. Тиймээс тоглогчдын арвин туршлага, өөртөө итгэх итгэл, дээр нь хувийн ур чадварыг нь үндэслэн эцсийн сонголтоо хийлээ. Сорилтын үеэр Сү Син- Лиу Шэй Вэй нарын тааруухан тоглосон. Тэднийг олимпод оролцуулах болсонд гайхаж байж магад. Тэд бол өндөр ур чадвартай, бие биенээ нэг хүн шиг мэдэрч чадсан тоглогчид юм. Хятад улс тэднээс холимог хосын олимпийн анхны алтан медалийг хүлээж, даалгаж буй гэж Хятадын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч Ли Гу Лян Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө онцоллоо. Түүний хэлсэн үг, тамирчдын сонголтоос дорхи дүгнэлтийг хийж болохоор байна.

Токио-2020 олимп бол Ма Лонгийн ганцаарчилсан төрлөөр оролцох хоер дахь Олимп. Хэрвээ Ма Лонг энэ удаагийн Олимпод түрүүлэх аваас түүний тогтоосон рекордыг нь эвдэх тамирчин цаашид гарахгүй. Энэ бол эхний хувилбар. Хоёр дахь нь Фан Зэ Донг. Ма Лонг унаж, Фан Зэ Донг түрүүлбэл Хятадын ноёрхол үргэлжилнэ. Хятадын ШТ-ний Холбоо ямагт ийм давхар нүүдэл хийдэг. Хувь тоглогчийн амжилт, рекорд тогтоох давхар бодлогыг хослуулдаг гэж хэлж болно. Ван Хао, Зан Жике хоёрыг рекорд эвдүүлэх гэж олимпод дараалан сойж байсан. Хэдийгээр тэд холбооны хүссэн рекордыг нь авчирч чадаагүй ч, тус тусдаа шинэ рекордыг тогтоосон.

Ван Хао гурван олимпоос 3 мөнгө авсан бол, Зан Жике оролцсон хоёр олимпоос алт, мөнгийг эх орондоо авчирсан. Одоо бол Ма Лонг-д найдлага тавьж, олимпийн 2 дахь алтан медалийг нь авахуулах мастер төлөвлөгөөг боловсруулсан бололтой. Нөөцөнд нь, Фан Зэ Донг бий. Харин тэд алтан медалиа гадны тамирчинд алдвал асуудал өөрөөр эргэнэ.

Ма Лонгоос бусад нь олимпийн нэгбүрчилсэн төрөлд анх удаа оролцож буй теннисчид. Дин Нингийн нэр алга. Зодгоо тайлах тал руугаа хазайж гэж дүгнэлээ. Харин Лиу Шэй Вэй, Сү Син зэрэг шилдэг тоглогчдын хувьд олимпийн ганцаарчилсан төрөлд орж чадахгүйгээр карьер-аа дуусгах нь.

No description available.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?