3 Х 3" ДЭЛХИЙН ЦОМЫН ЦУВРАЛ ТЭМЦЭЭНД ИСПАНИ ТҮРҮҮЛЛЭЭ

2021-05-18  

Швейцарын Миес хотод зохиогдсон "З х 3" дэлхийн цомын цуврал тэмцээнд Испанийн эмэгтэй баг нэг ч хожигдолгүй түрүүлэв. Дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн (Испани, Польш, Орос, Голланд, Швейцари, Румын Унгар, Монгол) тус тэмцээний финалд Польшийн багийг 19:17-оор буулган авсан Испанийн эмэгтэй баг түрүүлснээр 6000 ам.долларын эзэн боллоо.

-Токио-2020 олимпод эрхээ өвөртөлсөн Монголын эмэгтэй баг дэлхийн хүчтэнүүдтэй туллаа. Хэдийгээр наймдугаар байранд орсон ч, олимпийн өмнөх томоохон сорилт хийснээрээ туйлын ач холбогдолтой гэж Монголын шигшээ багийн ахлагч Тулгаа онцоллоо.

Энэ сарын 26-30-ны өдрүүдэд Австрийн Граз хотод Олимпийн эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнээс олимпийн 6 эрх олгох юм. Монголын эрэгтэй баг энэ тэмцээн оролцох бэлтгэлээ Серби улсад хангаж байна. Тэндээсээ Австрийг зорино гэж тэр нэмж хэллээ.

 

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?