ОЗЕКИ ТЕРУНОФИЖИЙН ЕКУЗАНО БОЛОХ ЭХЛЭЛ

2021-05-19  

Японы Сумо Бөхийн Холбоо шинэ екузано мэндлэх цаг болсныг шивнэж эхэлжээ. Какурю зодог тайлсан. Хакухо 6 башё буюу бүтэн жил тойрон өнжсөн. Түүнд зодог тайлах сануулгыг нэг бус удаа өгсөн. Хаврын ч, Зуны ч башё их аваргыг үгүйллээ.

Тэгвэл аваргын хоосорсон энэхүү орон зайг Монголын бөх, өдгөө 29 настай, дөнгөж сарын өмнө озеки цолоо эргүүлэн авсан Терунофижи эзлэхэд ойртсон байна.

Терунофужи 2017 онд анх озеки цолонд хүрч, өвдөгний бэртлээс болж, амжилт нь буурч, доод дэвжээ рүү унаж байсан түүхтэй. Гэвч тэр дээд зиндаанд 2020 оны долдугаар сард эргэж ирсэн даруйдаа хоёр удаагаа түрүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хаврын башёд түрүүлснээр 3 дахь цөмөө оргож, озеки цолоо ч эргүүлэн авсан.

Зуны башёд ч ганцаараа итгэл төгс тэргүүлж буй түүнийг дараалан түрүүлбэл Екузано цол олгох болзлыг Японы Сумо Бөхийн Холбоо хэлэлцэж магадгүй болжээ гэж Японы зарим хэвлэл мэдээллээ.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?