ОЛИМПЫН НААДАМД ИРЭХ ГАДААДЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТООГ ХОЁР ДАХИН БУУРУУЛНА

2021-05-20  

 Японы Засгийн газар Токиогийн Олимп, Паралимпын наадамд хүрэлцэн ирэх гадаадын зочид төлөөлөгдийн тоог анх төлөвлөж байснаасаа хоёр дахин бууруулахыг зорьж байна.

Наадмыг хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн онд гаргахаасаа өмнө эрх баригчид гадны төлөөлөгч бүхий 180 мянган хүнийг тэмцээний үеэр хүлээж авахаар төлөвлөж байсан бол одоо энэ тоог 78 мянгаас хэтрүүлэхгүй байлгахыг зорьж байна.

Өмнө нь Японы Засгийн газар гадаадын төр, засгийн тэргүүнүүдийг Токиогийн Олимпын наадмын үеэр эх орныхоо тамирчидтай биечлэн уулзахыг нь хориглох тухайгаа мэдэгдсэн юм. Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн наадмын үеэр Японд аль болох богино хугацаагаар байж, нийтийн тээврийн хэрэгслээр явах, Токио хотоос гарахгүй байх зөвлөгөөг гадаадын удирдагч, төлөөлөгчдөд өгөх аж. Эдгээр шаардлагыг биелүүлж, коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд Японд ирэх гадаадын албан тушаалтнуудад хоёр долоо хоногийн тусгаарлалт үйлчлэхгүй юм.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол Паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм. Үүнээс гадна наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид 3 дугаар сарын 20-нд гаргасан. Харин Япон үзэгчдийг оруулах эсэх шийдвэрийг халдварт өвчний нөхцөл байдал хэрхэхээс хамаарч ирэх сард гаргах аж.

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?