АЗИЙН АВАРГА БОЛБОЛ 10000 $ ШАГНАЛ ОЛГОНО

2021-05-21  

Дубайд энэ сарын 24-нээс эхлэх Ази тивийн Боксын АШТ-ий шагналын санд 400'000( дөрвөн зуун мянган) ам.долларыг төсөвлөсөн. Түрүүлсэн тамирчин анх удаа 10000 (арван мянган) ам.долларын эзэн болно.

Мөнгөн медалийн эзэн 5000$, хүрэл медалийн 2 тамирчин тус бүр 2500$ шагнал хүртэнэ. Бокс бол хүнд спорт. Ялсан ч бэртэл гэмтэл авах нь олонтаа. Тиймээс боксчидоо дэмжих, урмыг нь сэргээх зорилгоор медальт байрыг анх удаа мөнгөжүүллээ. Тамирчдад зөвхөн нэр хүндээс гадна, бас санхүүгийн урамшил чухал.

Дубайд 400,000$ төлөө Энэтхэг, Индонез, Өмнөд Солонгос, Катар, Тайланд, Казахстан, Монгол зэрэг 27 орны шилдэг тамирчид тулалдана.

Энэ удаагийн Ази тивийн АШТ нь Токио-2020 зуны олимпийн өмнөх гол сорилт болж байгаагаараа өндөр ач холбогдолтой гэж Оросын иргэн, Олон Улсын Боксын Холбооны ерөнхийлөгч Умар Кремлев тэмцээний өмнө мэдэгдлээ.

No description available.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?