М.ПОЧЧЕТТИНОГ ЯАХ ГЭЖ ТОТТЕНХЭМ БАГААС ХӨӨВ ӨӨ?

2021-05-24  

Ингэж Тоттенхэм багийн фанатууд харамслаа илэрхийллээ. Өнгөрсөн гурван улирлын хоёрт нь Тоттенхэм багийг Премьер Лигт удаалуулж, нэг удаа Аваргуудын Лигт финалдуулсан Поччеттино дасгалжуулагчийг хөөсөн нь тун буруу шийдвэр болжээ.

Тухайн үед түүний чадварыг дутуу үнэлжээ. Хэрвээ тэр багаа үргэлжлүүлэн удирдсан бол Тоттенхэм энэ улиралд цом өргөх байсан гэдэгт итгэнэ. Үгүй юм аа гэхэд, Премьер Лигт эхний 4-д багтдаг уламжлалаа хадгалж, ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох байсан юм.

Поччеттиног хөөж Моуриног томилсноор Тоттенхэм хожсонгүй. Бүр дордов. Цом өргөх Моуриногийн төлөвлөгөө нурсан. Премьер Лигт байнд ч үгүй, банзанд ч үгүй хоосон хоцорлоо. Харин хөөгдсөн Поччеттино энэ улиралд Парис Сан Жермэн багтайгаа хоёр ч цом өргөчихлөө.

Францын дээд лигт түрүүлэх боломжоо хадгалсан хэвээр. Барса, Байер Мюнхен зэрэг хүчирхэг багийг буулган авч Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвт үлдэж чадсан.

Гэтэл Тоттенхэм яав? Аваргуудын Лигээс доошоо унаж, Европа Лигт ч олигтойхон тоглолт үзүүлж чадсангүй. Премьер Лигт топ 4 -ийнхээ байр сууриас ухарлаа. Ингэж фанатууд нь гомдоллов.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?