АТЛЕТИКО МАДРИД ЛА ЛИГТ 11 ДЭХ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

2021-05-24  

Ла Лигийн сүүл мушгигч Валладолид багийг 2:1-ээр эцсийн мөчид буулган авсны хүчинд Атлетико Мадрид баг түрүүллээ. - Аваргын төлөөх өрсөлдөөн туйлын ширүүн байлаа. 11 онооны нөөцтэй байсан тулдаа л тэслээ. Лигийн төгсгөл рүү ганцхан онооны зөрүүтэй үлдсэн.

Сүүлийн хоёр тойргийн аль нэг тоглолтонд л ганц оноо алдсан бол Реал Мадрид баг урд гарчихаар зүтгэж байсан. Сэтгэл зүйн асар хүнд дарамт учирсан. Дарамт нөлөөлж, сүүлийн хоёр тойрогт хожигдох шахлаа. Хожигдож яваад, хоёуланд нь Суарезийн хүчээр аврагдлаа. Сүүлийн хоёр тойрогт түүний оруулсан хожлын 2 гоол үнэхээр үнэ цэнтэй. Эхнийх нь аваргын боломжийг хадгалж үлдээсэн. Хоёр дахь нь аваргын цомыг өргүүлсэн ач холбогдолтой гэж Атлетико Мадрид багийн дасгалжуулагч Диего Симоне дуу алдлаа.

-Би уйлж байна. Намайг Барса хөөсөн. Тэд миний хүчийг дутуу үнэлсэн. Яг тэр гомдолтой үед Диего Симоне гараа сунгасан. Надад итгэсэн. Энэ агуу дасгалжуулагчийн итгэлийг хариулж чадсандаа баярын нулимс унагаж байна. Диего Симоне бол Ла лигт өөрчлөлт хийсэн дасгалжуулагч.

Реал Мадрид, Барселона хоёртой өрсөлдөх гуравдахь багийг бий болгож чадсан хүн бол Диего Симоне гэж Уругвай довтлогч Суарез дасгалжуулагч Симонийн үйл ажиллагааг өндрөөр үнэллээ.

Хамгийн сүүлд, Диего Симонегийн удирдлага дор, 2013-14 оны улиралд Ла Лигийн цомыг өргөж байсан АМ баг Реал Мадрид, Барселона багийг ардаа орхин долоон жилийн дараа дахин түрүүлснээр 11 дэх цомоо өргөлөө.

 

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?