КАНАДЫГ ХОЖСОН ЛАТВИЙН БАГ КАЗАХСТАНЫГ БАРСАНГҮЙ

2021-05-24  

Латви улсын Рига хотод зохиогдож буй Хоккейн ДАШТ-ий эхний тоглолтонд нутгийн эзэн Латвийн баг Канадын багийг 2:0-ээр буулган авч гараагаа сайхан эхлүүллээ. Швед, Чех, АНУ, Герман, Словак, Финлянд, Дани, Швейцари, Норвеги, Итали Казахстан зэрэг шилдэг 16 орны хоккейчид 2 группэд хуваагдан тоглож зургадугаар сарын 2-нд аваргаа тодруулна.

Үзэгчгүй болж буй энэ удаагийн дэлхийн аварга болох багаар нэрлэгдэж буй ОХУ-ын хоккейчид 4:3-аар мөнхийн өрсөлдөгч Чехийн багийг эхний тойрогт, хоёрдугаар тойрогт Английн багийг 7:1-ээр тус тус буулган авч, "А" хэсгийг итгэл төгс хошуучилж эхэллээ. Тэдний гол өрсөлдөгч болох Шведийг Данийн баг 4:3-аар буулган авч ДАШТ-ний ээлжит сенсаацийг тарилаа.

Талбайн эзэн, Канадыг хожсон Латвийн баг торгуулийн цохилтоор Казахстанд хожигдсон бол Чехийн баг Швейцарын багийг барсангүй. Хэсгийн тоглолт үргэлжилж байна.

 

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?