А.ШЕВЧЕНКО: БИД ЧИНЬ ХҮН БИШ ЕРДӨӨ Л ЦАС БАЙЛАА...

2021-05-25  

Миний өссөн төрсөн нутаг Украйн. Социалист системийн үед Оросын (ЗХУ) нэг хэсэг байсан. Бодоход, амьдрал тухайн үедээ тийм ч муу байгаагүй.

Хүмүүс дор бүрнээ тохирсон ажилтай, орлоготой. Ядуувтар хүн байсан ч, гуйлгачин, тэнүүлчингүй нийгэм. Бүгд л нэг нь нөгөөгөөсөө ялгарах юмгүй амьдардаг байлаа. Хаашаа л харна дунд сургууль, спортын заал. Гэхдээ нийгэм маань хаалттай учир, тэнд амьдардаг хэн бүхнийг мөн л хаалттай болгож байв. Хаа нэгтээ, биднээс өөрөөр амьдардаг гэдэгт хэн ч итгэдэггүй байлаа. Тийм төсөөлөл ч үгүй учир тэгэж бодохоос ч өөр аргагүй.

Миний хувьд, биднээс өөрөөр амьдарч болдог юм байна гэдгийг дөнгөж 12 настайдаа өөрийн нүдээр үзсэн, азтай. Энэ өөр ертөнц бол Итали улс байлаа. Тэгэхэд, Италийн Агрополи хотод хүүхдийн тэмцээнд оролцохоор очсон бидэнд дасгалжуулагч, багийн ахлагч нар баахан зааварчилга өгч билээ.

Дуулгавартай байхыг хатуу сануулсан. Өөртөө итгэлтэй, дураараа байхыг хориглосон. Зүгээр л нарны элчинд хайлан урсах хаврын цас шиг хүлээцтэй байхыг сургасан.
 

Бид чинь хүн биш, цас л байлаа, зүйрлэхэд. Харин шинэ нийгэм биднийг туйлын найрсгаар угтсан. Хүн бүр л биднийг хайрлаж, өхөөрдөж, инээмсэглэнэ. Тэр үед л дотроо хэзээ нэгэн цагт энэ хүнлэг нийгэмд эргэн хөл тавина гэж бодож билээ гэж Украйны шигшээ баг, Италийн Милан багийн довтлогч, өнөөгийн Украйны шигшээ багийн дасгалжуулагч Андрей Шевченко өөрийн дурсамж номондоо бичсэн байна.

Тэрбээр 2003 онд Милантай хамт Аваргуудын Лигт, улсаар Англи (Челси), Итали (Милан), Украйн(Динамо Киев) улсын үндэсний Лигт түрүүлсэн.

2004 онд Европын Хөлбөмбөгийн Холбооноос олгодог " Алтан шаахай" дээд шагнал, оны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байсан түүхтэй.

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?