АВАРГУУДЫН ЛИГТ ОРОЛЦОХ АНГЛИЙН БАГУУД ТОДОРЛОО

2021-05-25  

Манчестер Сити, Манчестер Юнайтед, Ливерпуль, Челси. Английн дээрхи топ-4 баг Европын тавцанд Английн нэр төрийг ирэх улиралд хамгаалах болно. Премьер Лигт түрүүлсэн Манчестер Сити, удаалсан Манчестер Юнайтед багууд Аваргуудын Лигт оролцох нь аль хэдийнээ тодорхой болсон байсан бол хамгийн сүүлчийн тойрогт Ливерпуль, Челси багууд нэмэгдлээ.

Манчестер Сити улирлын эхэнд 9-р байранд жагсаж байсан. Биднийг түрүүлэх багийн тооноос хассан үе бий. Гэвч бид тоглолт нэг бүрийг алгасалгүй хожсоны үр дүнд оргилд гарлаа. Энэ улиралд Аваргуудын Лигийн финалд анх удаа шалгарлаа. Финалд шалгарах бол бидний эцсийн зогсоол биш гэж Манчестер Сити багийн босс Пеп Гвардиолла Ску спортод ярилцлага өглөө.

Хоёрдугаар байранд орлоо. Өнгөрсөн улиралтай харьцуулбал дэвшил боловч, амжилт биш юм. Энэ сарын 26-нд бид Европа Лигт түрүүлж, улирлын гол цомоо өргөх ёстой гэж Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Солкжайер ВВС Спортод ярилцлага өгөхдөө онцлов.

Ийм хүнд хэцүү улирлыг урьд өмнө үзэж байсангүй. Цар тахал, үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэн.

No description available.

Төсөөлөхөд бэрх. Дээр нь бид гэнэт "суусан". Түрүүлэх багаас хасагдсан. Бүр топ-4-өөс ч хасагдах аюул нөмөрсөн. Гэвч эцсийн мөчид Премьер Лигт гуравдугаарт эрэмбэлэгдэж, ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох эрхээ халаасаллаа. Сэтгэл дотор сая л нэг онгойлоо. Ирэх улиралд хүчирхэг Ливерпуль эргэн ирэх болно гэж Ску спортод ярилцлага өглөө.

Open Photo

Бид анхнаасаа Премьер Лигийн топ-4-т шалгарах зорилгыг өмнөө тавьсан. Энэ зорилгодоо хүрэхэд Тоттенхэм баг бидэнд тусаллаа.

(Лэйстэр Сити 2:4 Тоттенхэм) Бид Лэйстэр Ситид хожигдож Английн цомын аваргыг алдсан. Гэхдээ тэдний өмнө гишгэж ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох боллоо.

Энэ бол цомноос илүү үнэ цэнтэй. Энэ сарын 29-д Манчестер Сити багтай улирлын гол тоглолтоо хийнэ. Бид Манчестер Сити багийг хожиж сурсан гэж Челси багийн дасгалжуулагч Т.Тучель ВВС спортод ярилцлага өгөв. 

 

No description available.

No description available.

 

Open PhotoNo description available.

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?