БАРЬЦ СОНГОХ НЬ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХӨГЖИЛД СААД БОЛСОН ХАМГИЙН ХОРТОЙ ШИЙДВЭР

2021-05-25  

  Үндэсний бөхийн Холбооны Цэндийн зөвлөлийн хурлаас барьц сонгодог журмыг цуцлахыг дэмжсэн. Бөхчүүдийн "Их эв-эе" хуралдаж дээрхи саналыг баталгаажуулах учиртай.

Яг хэдийнээс эхэлж барьц сонгоог халах вэ? гэдэг асуудал тодорхой бус хэвээр үлдсэн ч, энэ жилдээ багтаан халах нь тодорхой боллоо.

2003 онд анх бий болсон энэ журам нь Монгол үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн хортой шийдвэр. Олон ч уршиг дагуулсан. Бөхчүүд мэх сурах, ур чадвараа хөгжүүлэхээ зогсооход шууд нөлөөлсөн. Бэлтгэл сургуулилт хийлгүй, мэх заалгалгүйгээр биеэ зузаалах, золгоог хүлээх зэрэг бөхийн хөгжилд саад тотгор болсон сөрөг үр дагавар үүссэн.

18 жилийн турш Монгол бөхийн хөгжилд саад болсон энэ журмыг бөхчүүд олонхоороо хэлэлцэж, татгалзсан гэж Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон улсын аварга Ч.Санжаадамба манай сэтгүүлчийн асуултад хариуллаа.

No description available.

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?