Т.ТУЧЕЛЬ: ГВАРДИОЛЛАГИЙН ЭСРЭГ ТОГЛОХ МАШ ХЭЦҮҮ

2021-05-28  

  Манчестер Ситиг бид ойрхон хоёр хожсон нь үнэн. Энэ нь бидэнд давуу эрх олгох уу? Огт үгүй. Аваргуудын Лигийн финал бол тэс өөр. Цоо шинэ өрөг. Челсид хоёр удаа хожигдсон гэсэн сэтгэхүйгээсээ Гвардиолла бүрмөсөн салсан гэдэгт итгэж байна. Бидний хувьд ч мөн ижил. Финал бол цоо шинэ хуудас. Энэ хуудсан дээр шинэ түүхийг хамтдаа бичилцэнэ.

Гвардиоллагийн эсрэг тоглоход ямагт хүнд хэцүү. Өмнө нь Бундеслигт "Байер Мюнхен" багийг удирдаж байхад нь нэг бус удаа учраа таарч байсан учраас сайн мэднэ. Челси багийг дасгалжуулж эхэлснээс хойш Премьер Лигт Манчестер Сити багтай хоёр удаа учирсан.

Барселона багийг хэрхэн яаж хөгжүүлснийг хөлбөмбөгийн хөгжил өөрөө илтгэнэ. Барселона багийн хамгаалалт, довтолгоо гэдэг бол өөрөө маш том сургалт болдог. Тэр ялалтын машиныг үйлдвэрлэдэг хэвээр. Түүний үйлдвэрлэсэн 3 том машин байна. Нэг нь Барселона, нөгөө нь Байер Мюнхен, гурав дахь нь Манчестер Сити.

Манчестер Сити болон Байер Мюнхен багийг Европ тив бүхэлдээ дуурайж, хуулж эхэлсэн. Тэд бусдаас хол тасарсан.

Ийм ялалтын машин, түүний зохиогчтой бид Аваргуудын Лигийн финалд таарсан. Холдсон зайг ойртуулах 90 минут биднийг хүлээж буй. Бид ч бас Манчестер Сити багт ойртсон гэдгээ үзүүлэх болно гэж Челси багийн дасгалжуулагч Томас Тучель ВВС-д ярилцлага өгөв.

 

No description available.

Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?