УНАЙ ЭМЕРИ "ЕВРОПА" ЛИГИЙН 4 ДЭХ ЦОМОО ӨРГӨЛӨӨ

2021-05-28  

  Испанийн даруухан, дундаж " Вильярил" баг "Европа" Лигийн финалын тоглолтонд алдарт Манчестер Юнайтед багийг торгуулийн цохилтоор (11:10) ялж, Европа Лигийн цомыг түүхэндээ анх удаа өргөлөө.

Багийн тоглолт гэж юу байдгийг Вильярил баг үзүүллээ гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Эхний үеийн 29 дэх минутанд Нерард Морено гоолдсоноор Вильярил тэргүүлж эхэлсэн. Манчестер Юнайтед баг тэвдэж, дасгалжуулагч Солкжайер ч суудлаасаа босон, тоглогчид руугаа ууртай хашгирсан.

Хоёрдугаар хагасын 55 дахь минутанд Кавани гоолдож харьцааг тэнцүүлсэн. Нэмэлт цаг сунгасан ч, хэн хэн нь гоол оруулж чадалгүй, 11 метрийн торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн. Талбай дээр гарсан аль аль багийн 20 тоглогч бүгд алдалгүй цохиж оноог 10:10 болгож тэнцүүлснээр хоёр багийн хаалгачийн цохих ээлж ирсэн.

Вильярилын хаалгач довтлогчоос дутахгүй цохиж гоолдон харьцааг 11:10 болгосны зэрэгцээ өрсөлдөгч хаалгач Давид Хеагийн цохилтыг эргэн хааснаар багтаа түүхэн гавьяа байгуулав.

Ийнхүү Вильярил багийн дасгалжуулагч Унай Эмери " Европа" Лигийн цомыг дөрөв буюу , хамгийн олон удаа өргөсөн дасгалжуулагч боллоо. Тэрбээр өмнө нь, Испанийн Севилья багийг удирдан "Европа" лигт 3 (2014, 2015, 2016) удаа түрүүлж байсан түүхтэй. Хамгийн сүүлд, 2018 онд Арсенал багийг ч мөн финалд хүргэсэн туршлагатай дасгалжуулагч. "Арсенал" багаас халагдсаны дараа Испанидаа буцаж, даруухан Вильярил багийг дасгалжуулж, Европа Лигт зодоглуулсан нь энэ.

  Улирлын эхэнд, Вильярил багийг Европа Лигт түрүүлнэ чинээ хэний ч санаанд бууж байгаагүй. Бусдын бодолд бид нөлөөлж чадахгүй учир бэлтгэлээ уйгагүй хийж ирсэн. Ням гарагт хүмүүс амарч байхад, бид өглөөний 06.00 цагт цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлдээ гардаг байлаа.

Мэдээж аваргын төлөө тоглолтонд ялагдсан бол хичнээн гунигтай буцах байсныг төсөөлж байна. дуслуулсан хөлс, уйгагүй хийсэн бэлтгэл сургуулилтын үр өгөөж "Европа" Лигийн цом болон бидний гар дээр бууж ирлээ.

Анх удаа цом өргөлөө. Бид бүгд жаргалдаа умбаж байна. Миний хувьд ялалтын баяр цэнгэл, ялагдлын гунигийг сайн мэднэ. Нэг ялалт нөгөө ялалт өөд хөтөлдөг. Хөлбөмбөг бол сэтгэлийн цэнгэл юм.

Фанатуудаа цэнгүүлж, хөгжөөж чадсандаа сэтгэл өндөр байна гэж Вильярил багийн дасгалжуулагч цом өргөсний дараа уншигч олонтой сэтгэгдлээсээ хуваалцлаа.

No description available.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?