Хэсгийн 3 дахь тоглолтонд Монголын эрэгтэй баг 21:16-аар Чехийн багт хожигдлоо. Хэсгийг Монголчуудтай хамт тэргүүлж явсан Бразилийн баг ч мөн Польшид хожигдлоо. Тэгсээр Польш, Монгол, Бразилийн багууд ижил 2 хожил, нэг хожигдолтой болов. Хэсгээс хоёр л баг шалгаран тэмцээнээ үргэлжлүүлэх ёстой.
Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтонд Бразилийг хожсон тохиолдолд хэсгээсээ нэгээр шалгарах боломжтой. Хожигдсон тохиолдолд коэффициент тоолох шаардлага үүснэ.