ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭХНИЙ ТАМИРЧИД ЯПОНД ИРЖЭЭ

2021-06-01  

Австралийн софтболын эмэгтэйчүүдийн баг Токиогийн зуны Олимпын наадмын өмнө бэлтгэл сургуулилалтаа базаахаар мягмар гарагт Японд хүрэлцэн ирлээ гэж Kyodo агентлаг мэдээлэв.

Австралийн багийн онгоц Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Энэ бол удахгүй болох Олимпын наадамд оролцохоор Японд ирсэн анхны тамирчдын баг юм.

30 хүний ​​бүрэлдэхүүнтэй Австралийн баг урьдчилан коронавирусний вакцинд хамрагджээ. Тэд зочид буудалд гурван өдөр байрлах бөгөөд дараа нь Гумма мужийн Ота хот дахь баазад байрлаж, зургаадугаар сарын 5-наас бэлтгэлдээ хамрагдах юм байна. 

Тамирчид, дасгалжуулагчид болон тэдэнтэй ойр харилцаж буй бүх хүнийг коронавирусний шинжилгээнд өдөр бүр  хамруулах шийдвэрийг Олимпын наадмыг зохион байгуулагчид дөрөвдүгаар сард гаргасан юм. Бусад оролцогчдын хувьд ирсэн өдрөөсөө хойш гурван хоногт л шинжилгээ өгөх бөгөөд харилцсан хүмүүсээс нь шалтгаалж өдөр бүр шинжилгээнд хамрагдах эсэхийг шийдэх аж.

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?