ЧЕЛСИ АВАРГУУДЫН ЛИГТ ХОЁР ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2021-06-02  

No description available.

 

  Португали улсын Порто хотын Драго цэнгэлдэх хүрээлэнд, 16500 үзэгчийн өмнө Манчестер Ситиг 1:0 -ээр хожсон Челси баг Аваргуудын Лигийн энэ улирлын цомыг өргөлөө.

Хожлын цорын ганц гоолыг Челси багийн хагас хамгаалагч, Германы шигшээ багийн тоглогч Кай Хаварц 42 дахь минутанд орууллаа. Манчестер Сити багийн ахлагч, довтолгооныг зохион байгуулагч Кэвин Бруйн тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас талбайг орхисон нь МСИ багийн довтолгооны хүчийг эрс сулруулав. Түүнийг бөмбөг аваад эргэх мөчид Рудригер толгойгоороо хүчтэй мөргөж, унагасан юм. 2012 онд Аваргуудын Лигийн цомыг Челси баг анх удаа ( Байер Мюнхен багийг (Үндсэн тоглолт 1:1, Торгуулийн цохилт 4:3) түрүүлж байсан бол 9 жилийн дараа дахин түрүүлж, хоёр дахь цомоо өргөлөө.

Тэд Европа Лигт түрүүлсэн Испанийн Вильярил багтай Супер цомын төлөө өрсөлдөх болно.

Энэ улирлын хамгийн том зорилгоо биелүүллээ. Аваргуудын Лигт түрүүлэх зорилгыг бид дэвшүүлсэн байсан. Багаараа урагшилж, багаараа хамгаалах тактикыг боловсруулсан. Бөмбөг бүрийн төлөө эцсээ хүртэл, гэмтэл бэртлээс ч айхгүй тулалдана гэдгээ тодорхойлсон. Нягт хамгаалалт, чанартай довтолгоо. Энэ тактик биеллээ оллоо. Премьер Лигийн гоолын машин гэж нэрлэгддэг Манчестер Сити багийн довтолгоо ч хамгийн туршлагатай Чивилл, Рудригер нараар удирдуулсан Челси багийн хамгаалалтыг сэтэлж чадаагүй. Хаалгач Мэнди "ажилгүй" шахам өнжсөн. Довтолгооны залуу, эрч хүчтэй Хаварц, Пулисич, Вернер нар ч үүргээ гүйцэтгэсэн. Пулисич, Вернер нарт ч гоол оруулах боломж байлаа гэж Челси багийн дасгалжуулагч Томас Тучель ВВС спортод тоглолтыг дүгнэж хэллээ.

No description available.

Финал бол финал. Хэн хүчтэй нь биш, хэн азтай нь хожих нь олонтаа. Бид хожигдсонолр бас нэгэн үнэтэй сургамж авлаа. Ганц гоол алдлаа. Түүнтэй хамт Аваргуудын Лигийн цомыг алдаж, улирлынхаа хичээл зүтгэлийг бүхэлд нь үгүй хийлээ. Челси багт баяр хүргэе. Бидний нэг нь л түрүүлж баярлаж, нөгөө нь гуних байсан. Гуних ээлж нь биднийх байж. Кэвин Бруйныг гэмтээсэн нь, тэр жил Салахыг зориуд бэртээсэнтэй ижил санагдлаа. Багийн гол хөдөлгүүрийг (Бруйн) 60 дахь минутанд жагсаалаас гаргасан нь тоглолтын цаашдын хувь заяанд нөлөөллөө. Цом өргөх хугацаа нэг жилээр хойшиллоо. Ирэх улиралд Манчестер Сити улам хүчирхэг болж, дахин финалдах болно гэж Манчестер Сити багийн босс Пеп Гвардиолла Sky спортод сэтгэгдлээсээ хуваалцав.

No description available.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Челси:сити хэзээ ч аварга болж чадахгүй 2021-06-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?