ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ФИНАЛ АНГЛИЙН ЛОНДОН ХОТОД БОЛНО

2021-06-03  

  Ирэх долоо хоногийн Бямба гарагийн үүрийн 03.00 цагт Итали-Туркийн багийн тоглолтоор Европ Тивийн Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн эхэлнэ. Европын шилдэг 24 баг нэг сарын турш өрсөлдөж долдугаар сарын 11-ний өдөр аваргаа тодруулна.

Европын 12 хотыг дамнан үргэлжлэх ЕАШТ-ний финалын тоглолт Английн Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд хаалтаа хийнэ. Шалгарсан 24 баг 6 хэсэгт хуваагдаж буй.

"А" хэсэгт:

Итали, Швейцарь, Турк, Уэльс

No description available.

"Б" хэсэгт:

Бельги, Орос, Дани, Финлянд

No description available.

"С" хэсэгт:

Украйн, Голланд, Австри, Хойд Македони

No description available.

"Д" хэсэгт:

Англи, Хорват, Чех, Шотланд

No description available.

"Е" хэсэгт:

Испани, Польш, Швед, Словак

No description available.

"Ф" хэсэгт:

Герман, Франц, Португали, Унгар

No description available.

Өнгөрсөн Европын АШТ -ий аварга Португали, 2018 оны ДАШТ-ий аварга Франц, дэлхийн аварга Герман, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Унгарын баг багтсан "Ф" хэсгийг " үхлийн " хэсэгт тооцогдож буй.

Дээрх зургаан хэсгийн нэг, хоёрдугаар байрыг эзэлсэн эхний 2 баг, тэдэн дээр нь гуравд орсон шилдэг 4 баг нэмэгдэж, нийт 16 баг хасагдах шатны тэмцээнийг үргэлжлүүлэх юм байна. Шинжээчид, судлаачид Англи, Бельги, Франц зэрэг багийг энэ удаагийн Европын Хөл Бөмбөгийн АШТ-д түрүүлэх багаар нэрлэж байна.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?