"3 x 3" САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ БАГИЙН ТОКИО-2020 ОЛИМПОД ОРОЛЦОХ СҮҮЛЧИЙН БОЛОМЖ

2021-06-04  

  Австрийн Граз хотод тав хоногийн өмнө өндөрлөсөн Олимпийн эрх олгох тэмцээнээс Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид ганзага хоосон буцсан. Манай эрэгтэй сагсчид хэсэгтээ Польш, Туркийн багийг хожсон ч, Чех, Бразилд хожигдон уг тэмцээний хагас шигшээд шалгарч чадаагүй.

Тус тэмцээнээс Польш, Латви, Голландын баг Токиогийн олимпод оролцох гурван эрхийг халаасалсан. Тэгвэл энэ эрхийг халаасалсан Польшийн багийг хожсон цорын ганц баг нь Монголчууд байсан гэдгийг FIBA (Олон улсын байгууллага) онцоллоо.

Энэ удаад Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид ТОКИО-2020 зуны олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээндээ оролцохоор Унгарт хүрэлцэн очоод байна. Унгарын Дребен хотод зохиогдох энэхүү тэмцээнд түрүүлсэн цорын ганц багт ТОКИО-2020 зуны олимпод оролцох сүүлчийн " билет" шагнал болж очих юм. Нийтдээ зургаан баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож, эхний хоёр нь хэсгээсээ хагас шигшээд шалгарна.

Хэсгээс хоёроор гарсан нь нөгөө хэсгийн нэгээр гарсантай хасагдах шатны тоглолт хийнэ. Хагас шигшээд хожсон хоёр баг финалдаж, аваргаа тодруулна.

"А" хэсэгт:

Унгар, Монгол, Румын

"Б" хэсэгт:

Украйн, Словени, Бельги хуваагдсан бөгөөд, Монголын баг эхний тоглолтоо талбайн эзэн Унгарын багтай хийх хуваарь гарчээ. Олимпийн эрх авах гол хоёр багт Монгол болон Словенийн багийг нэрлэжээ.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?