ӨНЧИН ТАРХИ

2016-05-24  

Гавлын ясны суурь хэсэг турк эмээл хэлбэрийн ясыг сундлан байрлах өнчин тархи хүний бие махбодийн үйл ажиллагааг явуулах дааврыг ялгаруулах, ялгаралтыг зогсоох үйл ажиллагааг явуулдаг. 

Өнчин тархинаас ялгарах меланотропин даавар арьс, нөсөөжилтийг зохицуулна. Соматропин даавар нь инсулинтэй хавсран булчин өөхөн эд, яс булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Пролактин даавар сүүний булчирхай, өндгөвчийн үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Лютротропин өндгөвч, төмсөгний үйл ажиллагаанд оролцоно. Фоллитропин даавар төмсөгний үйл ажиллагааг удирдана. Кортикотропин даавар бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг өдөөдөг. Тиротропин бамбай булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

Өнчин тархины үйл ажиллагаа хүний сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг.

Шинж тэмдэг : Хүний сэтгэл санаа гүн хямралд ороход өнчин тархинаас ялгарах дааврын хэмжээ багасаж нүүр царай харлах, нөсөөжилт их гарах, цусанд сахарын хэмжээ ихсэх, сүү татрах өндгөвчний үйл ажиллагаа суларч сарын хир зогсох, бэлгийн сулрал үүсэх, даралт ихдэх, таргалах, бамбайн үйл ажиллагаа суларсны хам шинжүүд гардгаар онцлогтой.

Өнчин тархины даавар ялгаруулалт зогсоох үйл ажиллагаа ихсэх тусам уйланхай өнчин тархиндаа, бамбай булчирхай болон өндгөвчдөө үүсэж дотоод шүүрлийн үйл ажиллагаа сулардаг.

Энэ сулралын үед шинжилгээгээр аль даавар дутагдаж байгааг тогтоож эмийн хэлбэрээр дааврыг бэлдмэлийг оруулж өгч өнчин тархийг цочроож ажиллагааг жигдрүүлдэг.

Хэрвээ энэ эмчилгээ эртхэн хийлгэхгүй бол дотоод шүүрлийн булчирхайнуудад өөрчлөлт орж ихээхэн асуудал дагуулсан өвчлөлүүд гарч ирдэг.

Урьдчилан сэргийлэх : Хүмүүс бид амар тайван ямар ч стрессгүй амьдрах хэрэгтэй. Сэтгэл санааны тогтворгүй байдал өөрөөс тань шалтгаална гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас өөрийн болон гэр орныхоо тайван уур амьсгалыг бүрдүүлж чадсан хүн дотоод шүүрлийн хямралд ордоггүй ээ.

 

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мөөгий:Өнчин тархины хэвийн хэмжээг мэдэх юм сан. 2023-04-06
Оюунгэрэл:Өнчин тархины үүрэг үйл ажилгааний талаар мэдэх гэсэн хайлтаа оллоо баярлалаа 2023-09-27
Б.Ёндонсамбуу:Сайн байнуу? Манай дүү 18 настай эр 17настайгаас хойш унаж татаад болдгүэ эмчид үзүүлж шинжилгээ өгөхөөр өнчин гэмтэл гэх юм. хөдөө орон нутагт эмч нарын өнчин тархны талаар мэдлэг хомс хотод ирж үзүүлэх гэж байгамаа ямар эмнэлэг үзүүлвэл оншийн бүрэн гаргаж эмчилж чадах бол 2024-04-16
Нандин:Өнчин тархи төрөлхийн унжилттай одоо илэрч байгаа шинж тэмдэг нь зүүн гар бадайралттай нүдний хараа тогтож удаан харж чапахгүй байгаа хоол залгих үед хахаж цацна тархины зүүн хэсэн бадайрч чинэрч өвдөнө. Хагалгаа хийлгэх нь эдгээх арга биш энэ шинж тэмдэгийг илүү хүндрүүлэхгүй байх л боломжтой. Ийм оноштой ийм хагалгаанд орж байсан хүн байна уу. Эрт орж байсан нь дээр үү аль эсвэл эмчийн хэлсэн гам бариад явсан нь дээр болов уу. Орсны дараагаар хэр өөрчлөлт шинж тэмдэг урьднаасаа сайжирсан эсвэл дордсон зүйл ньиюу бол. Ийм хүн байвал хуваалцаач 2024-06-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?