ТОКИОГИЙН ОЛИМПЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ХӨГЖИМ, ШАГНАЛЫН ТАВЦАНГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

2021-06-04  

Токиогийн Олимп, Паралимпын наадам болоход 50 хоногийн хугацаа үлдээд буйтай холбогдуулан наадмыг зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжим, шагналын тавцангийн загварыг танилцууллаа.

Токио хотноо пүрэв гарагт цахимаар зохион байгуулсан танилцуулах үйл ажиллагаанд Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Хашимото Сэйко, Японы Олимпын хорооны тэргүүн Ямашита Ясүхиро тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

Наадмыг зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын ажиллагааг байгаль орчинд ээлтэй байлгахад ихээхэн анхаарал хандуулжээ. Тухайлбал, шагналын тавцангуудыг дахин боловсруулсан хуванцраар хийсэн байна.

Мөн 2011 онд газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Японы зүүн хойд нутаг дахь сэргээн босголтыг илтгэн харуулах үүднээс тухайн үед ашиглаж байсан түр хорогдох байрны үлдэгдэл материалуудыг мөн тавцан бүтээхэд ашиглажээ.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр туслах сайн дурын 500 ажилтны өмсөх хувцасны хувьд кимоно болон  орчин үеийн хувцсыг хослуулсан загвараар бүтээж, өнгийг нь медаль тавих тавцангийн өнгөтэй адил Олимпын үндсэн таван өнгийн нэг болох хөх өнгөөр сонгосон байна.

Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон "Токио-2020" Олимп, Паралимпын наадмын үеэр медаль гардуулах 878 ёслол зохион байгуулагдах бөгөөд эдгээр ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг алдарт хөгжмийн зохиолч Сато Наоки зохиожээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?