"3 Х 3" МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН БАГ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2021-06-07  

Унгарын Дреберцен хотод Токио-2020 зуны олимпийн цорын ганц эрхийн төлөө Бельги, Унгар, Монгол, Словени, Украйн, Румыны багууд 5 дахь өдрөө өрсөлдөж байна.

"А" болон "Б" хэсгийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн Бельги болон Унгарын баг хагас шигшээд шууд шалгарсан бол үлдсэн 4 баг нь өөр хоорондоо нэмэлт тоглолт хийлээ.

"Б" хэсэгт Унгарын дараа бичигдсэн Монголын баг "А" хэсгийн сүүлийг мушгисан Украйны багийг 19:17, Словенийн баг 21:12-оор Румыныг хожсоноор тэмцээнээ үргэлжлүүлэх болж, Румын, Украйны баг Токио-2020 зуны олимпод оролцох эрхийн төлөөх буухиаг орхилоо.

Олимпийн эрх авахад Монголчуудад дараалсан 2 хожил хэрэгтэй. Монгол-Бельгийн тоглолт бол эхнийх нь. Хэн хожсон нь финалд шалгарч, олимпийн цорын ганц эрхийн төлөө тоглох нэн хариуцлагатай тоглолт Монголын багийг хүлээж байна.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?