Латви улсын Рига хотноо нэг сар орчим үргэлжилж буй Хоккейн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын дүн гарлаа. ФИНЛЯНД 2:1 ГЕРМАН АНУ 2:4 КАНАД Финляндын багийн хувьд шөвгийн наймд Чехийг 1:0, хагас шигшээд Германыг 2:1-ээр ялснаар 2019 онд Дэлхийн аварга болсон амжилтаа давтахад нэг алхам ойртлоо. Харин Ригийн ДАШТ-ий хэсгийн эхний 3 тоглолтонд дараалан хожигдож, хасагдах дээрээ тулж байсан Канадын баг Орос, АНУ-ын багийг буулган авч Финляндтай аваргын төлөө өрсөлдөх болов.
-Канад бол угаас хүчирхэг баг. Дэлхийн 26, Олимпийн 9 удаагийн аварга. Гэхдээ энэ удаа тэд яг л "шороотой "бөх шиг аюул тарьж байна. Гараандаа дэнжигнэж, хагас шигшээд шалгарах эсэх нь эргэлзээтэй болсон байсан баг шүү дээ. Гэсэн ч хагас шигшээд шалгарангуут, Орос, АНУ гэсэн хүчирхэг багуудыг замаасаа зайлуулсан.
Бид хэсэгтээ тэднийг 3:2-оор хожсондоо тайвширч болохгүй. Тэд хэсэгт дэнжигнэж байсан Канад биш болсон. Бид хамгаалалтаа улам нягтруулж, довтолгоо илүү сайжруулах ёстой гэж 2011, 2019 онуудад багаа аварга болгож байсан Финляндын багийн дасгалжуулагч Жука Жаллонен Sky спортод ярилцлага өглөө.
Хүрэл медалийн төлөөх хагас шигшээ тоглолтонд АНУ-ын баг 6:1-ээр Германы багийг бутниргэн хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр 88 жилийн өмнө анх удаа Дэлхийн аваргын цомыг өргөж, 1966 онд амжилтаа давтаж хоёр алт, 8 мөнгө, 3 (2013, 2015, 2018) хүрэл медалийн цуглуулгадаа дахин нэг хүрэл медаль нэмлээ. Аваргын төлөөх Финлянд-Канадын финалын тоглолт маргааш болно.
Э.ЛХАГВА