-Бид сайн тоглолоо. Чехтэй хийсэн нөхөрсөг тоглолтын эхний гоолыг оруулахад ердөө л 10 шаардагдлаа. Түүний араас 3 гоолыг бөмбөгдлөө. Энэ сарын 11-ний өдөр эхлэх Евро-2021 АШТ-ий босгон дээр өрсөлдөгчөө илүүрхэн хожсон нь багийн сэтгэхүйд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай.
Хэдийгээр 4:0-ээр хожсон ч багийн тоглолтыг улам сайжруулах шаардлага байна. Нягт найдвартай хамгаалалт, оновчтой, үр дүнтэй довтолгоо.
Энэ бол дасгалжуулагч миний багаасаа нэхэж буй зүйл. Мөн тоглогч нэг бүрийн сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх нь чухал гэдэг нь анзаарагдлаа гэж Италийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Манчини тоглолтоо дүгнэлээ. Италичууд "Д" хэсэгтээ Швейцарь, Турк, Уэльсийн багтай эхний тоглолтоо хийнэ.
Ц.БАТ- ЭНХ