КАНАДУУД ДЭЛХИЙН АВАРГЫН 21 ДЭХ ЦОМОО ӨРГӨВ

2021-06-08  

3'+3' Энэ хугацаанд гоолдохгүй бол алтан гоол ортол цаг сунгах нэмэлт цагийн 6'26 секундэд Ник Пауль гоолдсоноор Канадчууд Рига хотод зохион байгуулсан Хоккейн ДАШТ-д аваргаллаа. Нэмэлт цагт оруулсан гоолын ачаар (3:2) Канадчууд 2019 онд Финляндчуудад ялагдсан хариугаа ийнхүү авч чадлаа. Энэ бол сүүлийн 6 жилд Канадын багийн авч буй 3 дахь, Дэлхийн аваргын 21 дэх алтан медаль болов.

  Бууж өгөх, шантрах гэдгийг мэддэггүй багийнхаа тоглогчдоор юуны өмнө бахархаж байна. ДАШТ-ий эхлэл туйлын хүнд хэцүү байсан. Гурван тоглолтын дараа нэг ч оноогүй, сүүл мушгиж байсныг санахад хүнд. Хоёр гол тоглолтондоо ганц гоолын давуугаар ялалт байгуулж байж энэ өндөрлөгт хүрлээ (Канад 2: 1 Орос, Канад 3:2 Финлянд). Хомоол түүгчээс аварга болсон түүхийг бүтээлээ. Сэтгэл туйлын өндөр байна гэж Канадын дасгалжуулагч Жерард Галлант сэтгэгдлээсээ хуваалцлаа.

No description available.

No description available.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?