М.УРАНЦЭЦЭГ ДӨРӨВ ДЭХ ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

2021-06-08  

Токио-2020 зуны олимпийн оноо олгох сүүлийн тэмцээн буюу насанд хүрэгчдийн ДАШТ- 2021 Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдож байна. Энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 жүдочид /эрэгтэй 387, эмэгтэй 278/ өрсөлдөх юм.

ДАШТ эрэгтэй -60 кг, эмэгтэй -48 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин Лхагважамцын Өнөболд 3 давсан ч дөрвийн даваанд бүдэрч, үзэгчийн суудалд шилжсэн. Харин -48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөсөн.

Хоёр, гурвын даваанд БНСУ-ын Ён-Жү, ДАШТ-ий хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэгийг ялсан. Дөрөвдүгээр тойрогт Японы Косад ялагдан аваргын өрсөлдөөнөөс хасагдсан ч, медалийн төлөө барилдаанаа үргэлжлүүлсэн. Уранцэцэг маань медалийн медалийн төлөөх дагах барилдаанд дэлхийн чансааг тэргүүлэгч Косово улсын тамирчин Дистриа Красникиг нэмэлт цагт шүүгчдийн үнэлгээгээр ялж (10 дахь минут) , дөрвөн дэлхийн АШТ-ээс медаль хүртсэн ховорхон рекордын эзэн боллоо.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?