СУПЕР ЛИГ БАЙГУУЛСАН НЭР БҮХИЙ КЛУБУУДЫГ ДАРАМТЛАХ, ШАХАХ, ТЭР ТУСМАА ШИЙТГЭХ ЭРХГҮЙ ГЭЖ ЕВРОПЫН ШҮҮХ ТОГТООЛОО

2021-06-11  

No description available.

  Европын Супер Лигийг байгуулсныг УЕФА эсэргүүцсэн. Багуудыг нь дарамталсан. Супер Лигийн үйл ажиллагааг дэмжиж байсан Ливерпуль, Манчестер Юнайтед, Манчестер Сити, Арсенал, Челси, Тоттенхэм зэрэг Европын топ-6 баг хүртэл УЕФА-гийн шахалт дарамтыг тэсэлгүй Супер Лигээс гарснаа албан ёсоор зарлаж, бууж өгсөн.

Тэгсэн хэдий ч тэднийг зүгээр орхилгүй их хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан. Харин тус Лигээс гарахгүй гэдгээ мэдэгдсэн Реал Мадрид, Барселона, Ювентус багийг Европын Хөлбөмбөгийн Холбооны нэр хүнд бүхий Аваргуудын Лигт оролцуулахгүй гэж ч УЕФА-гийн төв оффисын зүгээс заналхийлсэн.

Тэгвэл энэ бүх шийдвэрийг Европын Шүүхээс хүчингүйд тооцлоо. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй эсэргүүцэх аваас Европын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Сеферин болон бусад удирдах , албан тушаалтныг баривчилж хорихоо мэдэгдсэн гэж Нью Йорк Таймс сонинд сэтгүүлч Тарик Панжра нийтлэлдээ онцолсон байна.

Ямар ч гэсэн дээрхи 3 клубэд арга хэмжээ авах тухай асуудлаа энэ сарын 9-ний өдөр УЕФА-гийн Сахилгын Хороо бүрэн зогсоосон тухайгаа мэдэгдлээ.

Ийнхүү Европын Супер Лигийг санаачлагчид амьсгалах эрхтэй боллоо. Тэд УЕФА-гийн зүгээс бүх талаар хавчих, дарамтлах болсон талаар шүүхэд гомдол гаргасны мөрөөр Испани, Швейцарийн шүүх ажиллаж, шударга ёсыг тогтоосон байна. Испанийн шүүхээс, Европын Супер Лигийн үйл ажиллагаанд хориг саад болохыг бүрэн хориглосон тогтоолыг дөрөвдүгээр сарын 10- нд гаргасан байна. Харин Швейцарийн Хууль зүйн Яамнаас Супер Лиг байгуулсан асуудлаар УЕФА-гаас ямар нэгэн саад хийх, клубуудэд арга хэмжээ авах эрхгүй гэж зургадугаар сарын 7-ны өдөр тогтоосон тогтоолыг мөн гаргажээ. Шударга өрсөлдөөнийг хааж, хавчсан үйлдэл гаргах, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэх шинэ тутам байгууллагыг хавчих, үйл ажиллагаанд нь саад тотгор болох оролдлогыг хийж болохгүй гэж Европын Шүүх шийдвэрлэлээ.

 

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?