ИХ ГУРВЫН ТӨГСГӨЛ ОЙРТСОНЫГ ЦИЦИПАС САНУУЛЛАА

2021-06-14  

Роланд Гаррос буюу Францын нээлттэй Их дуулгын финалд Грекийн теннисчин Циципасыг 3:2 -оор буулган авснаар Джойкович Роланд Гарросын хоёр дахь, Их дуулгын 19 дэх цомоо өргөсөн. Тэгснээр Джойкович 4 их дуулгын цомыг хоёроос дээш удаа өргөсөн анхны теннисчин болов.

Өдгөө 34 настай Джойкович эхний 2 өргөө алдсан ч, сүүлийн 3 өрөгт дараалан хожиж "Их гурав"-ын (Федерер, Надаль) нэр төрийг энэ удаадаа хамгаалж чадлаа (6-7 (6-8), 2-6, 6-3, 6-2, 6-4). Тэгснээрээ Федерерийн 20 түрүүлсэн дээд амжилттай тэнцэхэд нэг л түрүү үлдэв.

Гэхдээ сүүлийн 15 жил газрын теннисний ертөнцөд ноёрхлоо ээлжлэн тогтоож ирсэн "Их гурав"-т дахин дахин түрүүлэх орон зай туйлын бага үлдсэнийг өдгөө дөнгөж 21 настай, газрын теннисний шинэ үеийн төлөөлөл болсон Циципас сануулаад амжлаа.

Тэрбээр "Их гурав" гэж нэрлэгдэх болсон Надаль, Джойкович, Федерер нарыг аль 2019 оноос хожиж эхэлсэн түүхтэй. Тэрбээр 2019 онд Федерерийг Лондонд, мөн тэр ондоо Джойковичийг Шанхайн Мастерс, 2021 онд Надалийг Австралийн нээлттэй тэмцээнд тус тус хожиж байсандтүүнд энэ удаад Джойковичийг буулгаж авах аз дутав.

 

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?