Хэсэгтээ Голландтай хийсэн эхний тоглолт биднийг сорилоо. Хүндхэн тоглолт боллоо. Хоёрдугаар үеийн эхэнд ойрхон 2 гоол алдсан. Гэхдээ бид 79 дэх минутанд харьцааг тэнцүүлж 2:2 болгож чадсан. Харамсалтай нь, тоглолтын 85 минутанд дахин нэг гоол алдсанаар хожигдсон.
Гэхдээ л бидний зүтгэл, тоглолт багийн удирдлага, дасгалжуулагчийн сэтгэлд нийцсэн гэж бодож байна. Эхний хагаст бид эн тэнцүү тоглолт үзүүлсэн. Бүр гоолдох сайхан боломжоо ч алдсан.
Эхний тоглолтондоо хожигдсон бидний хувьд Австри, Хойд Македоныг хожиж байж хэсгээсээ шалгарах хүндхэн даалгавартай учирлаа. Бид ямар ч гэсэн хэсгээсээ л шалгарах эхний зорилгыг өмнөө тавьсан. Түүндээ хүрэхийн төлөө зүтгэнэ. Багийн тоглолтондоо дүгнэлт хийж, алдаа оноогоо хэлэлцэнэ гэж Украйны багийн тэнцээгийн гоолыг оруулсан Яремчук тоглолтын дараа байр сууриа хуваалцлаа.