РОНАЛДО НЭГ ТОГЛОЛТОНД 3 ШИНЭ РЕКОРД ТОГТООЛОО

2021-06-17  

"Евро-2016" АШТ-ий аварга Португалийн баг энэ удаад ч дахин түрүүлэх зорилготой ирсэн аж. Тэд 3:0 -ээр Унгарыг хожиж, гараагаа эрч хүчтэй эхлүүллээ. Хожлын 3 гоолыг португальчууд хоёрдугаарт хагаст оруулснаас, Роналдо 2 гоолын эзэн болов.

Эхнийхийг нь 11 метрийн торгуулийн цохилтоос, хоёрдахийг нь хаалгачийг хөнгөхөн хуурч, хоосон хаалганд цохисноор Унгартай хийсэн тоглолтонд гоолын эцсийн цэгийг тэрбээр хатгалаа. Энэ тоглолтонд оролцсоноор Кристиану Роналдо 3 шинэ рекорд тогтоов.

Нэгдүгээрт, ЕАШТ -д хамгийн олон удаа оролцсон байна. Роналдо нь дараалсан таван ЕАШТ-д тасралтгүй оролцсон анхны хөлбөмбөгчин болов. Өөрөөр хэлбэл Португалийн шигшээ багт 21 дэх жилдээ зүтгэжээ.

Хоёрдугаарт, Унгартай хийсэн энэхүү тоглолт нь Роналдогийн хувьд ДАШТ, ЕАШТ-ний финалын шатны 39 тоглолт болжээ. Тэгснээрээ 38 тоглолт хийсэн Германы Бастиан Швайнштайгерийн 37 тоглолт хийсэн дээд амжилтыг Роналдо энэ тоглолтоор эвдлээ.

Гуравдугаарт, Унгартай хийсэн тоглолтын хоёрдугаар хагаст 2 гоол оруулснаар ЕАШТ-ий түүхэн дэх шилдэг довтлогч болов. Мөн хамгийн өндөр насандаа гоол оруулсан рекордыг давхар тогтоолоо. Тэрбээр Шевченкогийн (35 нам 256 өдөр) эзэмшсэн рекордыг 36 нас 130 өдөртөө гоол оруулснаар мөн эвдлээ.

  Хөлбөмбөгийн талбай бол урлагийн тайзтай ижил төстэй. Энэ тайз өөрийн хатуу хуультай. Таны хүч чадал, ур чадвар буурсан л бол тэр дор нь буулгадаг. Энэ тайзнаас хөөгдөхгүйн тулд залуугийн формоо л хадгалах шаардлагатай. Өөрийн цаг үетэйгээ хөл нийлүүлж сурах. Үүний тулд асар их хөдөлмөрлөх шаардлага гардаг гэж Роналдо өөрийн нууцаасаа хуваалцлаа. Португалийн баг Унгарыг 3:0-ээр хожсоноор маш чухал 3 оноо халаасалж, Үхлийн "Ф" хэсгийг тэргүүлж эхэллээ. Тэдний дараагийн учраа Герман.

No description available.

No description available.

Ц.БАТ-ЭНХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?