Р.МАНЧИНИ: ИТАЛИ Ч БАС ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

2021-06-17  

No description available.

Яах аргагүй түрүүлэх 3 баг бий. Франц, Португали, Бельги. Франц- Дэлхийн аварга, Португали

-Европын аварга, Бельги чансаагаараа тэргүүлж буй баг. Гэхдээ энэ удаад Италийг түрүүлэх багийн жагсаалтаас хасаж болохгүй. Бидэнд түрүүлэх боломж бий гэдгийг хэсгийн эхний 2 тоглолт харууллаа. 2018 оны ДАШТ-ийг түүхэндээ анх удаа өнжсөн Италийн баг бүрэн шинэчлэгдсэн. Бид эхний хоёр тоглолтонд 6 гоолдож, 2 хожил авч, 6 оноотойгоор хэсгээсээ шалгарсан анхны баг боллоо. Энэ эрч хүчээ хадгалж чадвал бидний өмнө тэсэх баг үлдэхгүй.

Бид сүүлийн 21 тоглолтонд дараалсан ялалт байгууллаа. Түүний 10 тоглолтонд нэг ч гоол алдсангүй. Италийн багийн уламжлалт нягт шигүү хамгаалалт, хурц аюултай довтолгоог Мануэль Локателли нарын тоглогчид үзүүлж байна гэж Италийн Үндэсний Шигшээ багийн дасгалжуулагч Роберто Манчини Италиа Спортод ярилцлага өглөө.

Мануэль Локателлийн 26, 52 дахь минутанд 16 метрийн шугамын гаднаас хүчтэй цохиж оруулсан 2 гоол, Чиро Иммобилегийн 3 дахь гоолын ачаар Италичууд Евро-2021 тэмцээний хагас шигшээд шалгарсан анхны баг боллоо. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Уэльсийн багтай хийх болно.

No description available.

 

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?