Р.ЛЕВАНДОВСКИЙ: ИСПАНИТАЙ ТЭНЦЭЖ, ЭХНИЙ ОНООГОО АВСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

2021-06-20  

No description available.

  Тоглолтоос тоглолтонд Польшийн баг ахиж байна. Испанитай хийсэн тоглолтонд хамгаалалт, довтолгоонд хэд хэдэн алдаа гаргалаа. Гэхдээ Словактай тоглосонтой харьцуулбал багийн тоглолт зүгширсэн.

Словакад хожигдсон эхний тоглолтонд дүгнэлт хийж, Испанитай тоглохдоо тактикаа өөрчилсөн нь хэрэг боллоо. Өмнө нь, довтолгоондоо илүү анхаарч, хамгаалалтаа орхисон байсан. Тэгвэл энэ удаад хамгаалалтандаа илүү ач холбогдол өгсөн нь үр дүнгээ өглөө.

Испанитай 1:1-ээр тэнцлээ. Хэсгээсээ шалгарах боломжоо хадгалж чадсан нь хамгийн чухал. Одоо бидэнд хэсгээс шалгарах эсэхээ шийдвэрлэх сүүлчийн тоглолт үлдлээ. Хэсгийг тэргүүлж буй Шведүүд биднийг хүлээж буй. Тэд бидэнтэй адил Испанитай тэнцсэн ч, Словакуудыг хожсон давуу талтай.

Шведээс илүүрхэх зүйл бидэнд байхгүй ч, хөлбөмбөгийн бурхан тэнгэр бидний талд зогсож буй. Испанийн довтлогч Морено 11 метрийн торгуулийн цохилтыг оруулсан бол бид Шведтэй тоглох тухайгаа мартах байсан. Тиймээс Польшийн багт алдах зүйл байхгүй.

Ялахын төлөө бүх хүчээ шавхах болно. Маш хүнд тоглолт болно гэж төсөөлж байна. Польшийн багийн тоглолт дөнгөж орж эхэлж байна гэж Польшийн багийн довтлогч, Испанийн хаалганд тэмцээний гоолыг мөргөж оруулсан Р.Левандовский Sky спортод ярилцлага өгөв.

No description available.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?