"Евро-2021" АШТ-ий шилдэг 16 багт үлдэх эхний финалистаар "А" хэсгээс 9 оноотойгоор Итали, тус бүр 4 оноотойгоор Уэльс, Швейцарийн багууд шалгарлаа. Тэмцээнийг орхих 8 багийг " А" хэсгийн "хомоол түүгч" Турк араасаа дагуулах боллоо.
Туркийн баг хэсэгтээ 3 хожигдож, нэр төрийн ганц гоолыг Швейцарийн хаалганд шигтгэснээр "Евро-2021" тэмцээнийг орхилоо. Харин "А" хэсгийг тэргүүлсэн Италийн баг Европын АШТ-д нэгэн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тэд хэсгийн тоглолтонд нэг ч гоол алдалгүй хасагдах шатанд шалгарсан анхны баг болов. "А" хэсгийн сүүлийн.тоглолтонд Италичууд 1:0-ээр Уэльсийг, Швейцарьчууд 3:1-ээр Туркийг буулган авсан болно. Хэсгийн сүүлийн тоглолтонд гол тоглогчдоо амраалаа.
Бид нэг их хичээсэнгүй, гоолын араас ч хөөцөлдсөнгүй. Нэгд, Итали хэсгээсээ нэгэнт шалгарсан. Хоёрт, финалын тоглолтуудад бүх хүчээ шавхах учир энэ л хүчээ нөөх цорын ганц боломж байлаа гэж Италийн дасгалжуулагч Манчини Италиа-спортод ярилцлага өглөө. Тэр 26 тоглогчийнхоо 25 -ийг нь талбайд гаргасан дасгалжуулагч болов. Түүний хувьд 3 дахь хаалгачаа л талбайд гаргаж амжсангүй.
Э.ОТГОНЖАРГАЛ