Австри бол сайн команд. Чадварлаг тоглогчидтой баг. Өөрийн тоглолтын онцлогтой. Австрийн багт би хүндэтгэлтэй ханддаг. Манай хоёр багийн түвшин ойролцоо учир сонирхолтой тоглолт болно гэж хүлээж байна. "С" хэсгээс Голланд нэгээр шалгарах, Хойд Македони гэртээ харих нь нэгэнт тодорхой болсон.
Харин Австри, Украйны хэн нь хоёроор гарах вэ? гэдгээ шийдэх тоглолт болно.
Бидний хувьд хэсэгтээ Голландын ард эрэмбэлэгдэж буй нь давуу талтай. Тэнцэхэд хангалттай ч, бид тэнцээ хийх гэж тоглохгүй. Мэдээж, гоол алдахгүй, нямбай тоглохыг хичээнэ. Украйны баг ямар түвшинд хүрснийг харуулсан үзүүштэй тоглолт үзүүлэхийг хичээнэ гэж Украйны дасгалжуулагч Шевченко байр сууриа илэрхийллээ.
Ц.БАТ-ЭНХ