Хэсгийн сүүлийн тоглолтонд Данийн багт 4:1-ээр хожигдсон Оросын баг "Б" хэсэгтээ сүүл мушгилаа.
Данийн баг осолтой. Гэхдээ биднээс илүүрхэх зүйлгүй гэж ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Черчесов хэлж байсанд Даничууд хариу өглөө. Тэд илүү гэдгээ харуулж, Оросын хаалганд 4 гоол шигтгэлээ.
Ингэж цуцаж үзсэнгүй. Хоёрдугаар хагасын дунд үед, бүр арагшаа ч гүйх тэнхэлгүй болтлоо суусан. Оросын хамгаалагч хойно хоцорсон намайг огт анзааралгүй хаалгач руугаа дамжуулалт өгсөн нь хаалгачийг өнгөрч над дээр ирсэн. Өөрсдийнх нь гоолын дамжуулалтаар 2 дахь гоолыг оруулсан нь тоглолтын хувь заяанд нөлөөлсөн гэж бодно.
Оросууд ганц гоолоо 11 метрийн торгуулиас хийсэн бол бид 4 гоолоо бүгдийг нь тоглолтоос орууллаа. Үндсэндээ чанарын ялгаатай тоглолт үзүүллээ. Энэ хожлыг бид нэг багийн анд, Евро-2021 нээлтийн тэмцээний үеэр зүрх нь зогсож биднийг сандаргасан Эриксоны амьдралдаа буцаж ирсэнд зориуллаа гэж Данийн багийн довтлогч Юсуп Поульсон хэллээ. Энэ хожлын ачаар Данийн баг" Евро-2021 " тэмцээний шилдэг 16-д шалгарч, Финлянд, Оросын баг нутаг буцлаа.
Э.ОТГОНЖАРГАЛ