Румыны нийслэл Бухарест хотод Украйны багийг 1:0-ээр буулган авснаар Румыны баг түүхэндээ анх удаа Европын Хөлбөмбөгийн АШТ-ий шилдэг 16 багт шалгарлаа. Тэднийг хасагдах шатанд Италийн баг тосож буй.
Бид тэнцсэн тохиолдолд дараагийн шатанд шалгарах байлаа. Харамсалтай нь хожигдлоо. Гэхдээ нутаг буцах шийдвэр хараахан гараагүй байна. Шилдэг 3 дугаар байрын 4 баг нэмэлтээр орно.
Энэхүү waiting list-д Унгар одоогоор Швейцарь, Португалийн ард жагсаж буй. Аз болж гурваар гарч магад. Бусад хэсгийн тоглолтыг хүлээх л үлдлээ гэж Украйны шигшээ багийн дасгалжуулагч Шевченко тоглолтын дараа хэллээ.
Э.ЛХАГВА