Энэ Европын АШТ -д 3 оноотой баг хасагдах шатанд шалгарахад хүндхэн боллоо. Waiting list буюу 3 байрны шилдэг 4 багийг Чех (4 оноо) хошуучилж, Швейцарь (4 оноо) удаалж, Украйн 3 оноотойгоор хааж явна.
"Үхлийн Ф" хэсгийн сүүлчийн хоёр тоглолт өнөө шөнө болно. Германы баг Унгарыг талбай дээрээ хожих нь ойлгомжтой гэж мэргэжилтнүүд үзэж буй. Тиймээс энэ хэсгээс Франц, Герман дараагийн шатанд шалгарах нь. Харин Португалийн хувьд Францад хожигдвол Waiting list-ээс хариугаа хүлээх хүндхэн асуудал тулгарна.
Тэд одоогоор шилдэг 3 дугаар байрны багийн гуравдугаарт эрэмбэлэгдэж буй.