Энэ удаагийн Европын хөлбөмбөгийн АШТ Европ тивийн 11 хотыг хамарч, маш өргөн хүрээнд зохиогдож буй гэж нэрлэж буй ч, нэдэр дээрээ Англид болж буй гэж тайлбарлагч Нанжид хэллээ. Англичууд хэсгийн эхний бүх тоглолтоо өөрийн талбай дээрээ тоглолоо. Хэсгийн сүүлийн тоглолтонд Чехийг 1:0-ээр буулган авч хагас шигшээд шалгарсан англичууд нэг ч гоол алдсангүй. Тэдний хамгаалалт нь илэрхий сайжирчээ. Хамгаалалтаараа Италитай дүйж буй ч, довтолгооны хувьд үл ялиг дутаж буй.
Энэ харьцуулалт хийсний дараа Английн баг тооны хойноос биш, үр дүнд анхаардаг болсон. 2018 оны ДАШТ-д шилдэг 4-т шалгарсан амжилтаа бид нэг шат ахиулна. Лондон хотын Уймбэлдоны цэнгэлдэх хүрээлэнд Английн баг финалдахаар гарч ирэх болно гэж Соуфтгэйте итгэл дүүрэн хэллээ.
Евро-2021 тэмцээний хагас шигшээ, финалын тоглолт ч Лондонд зохиогдох хуваарьтай байгаа нь тэмцээн Европ даяар биш, үндсэндээ Англид зохиогдож буй гэж Нанжидын хэлсэн үгийг баталж байна. 2018 онтой харьцуулбал Английн баг улам хүчирхэгжсэн.
2010 оны ДАШТ-ний хасагдах 16-д шүүгчийн дэмжлэгтэйгээр (Лампардын оруулсан гоолыг шүүгч тооцоогүй) хожигдсон хариугаа нэхэхээр зэхэж байна.
Английн баг Франц, Герман, Португалийн багаас тохой илүү гэж хэлж чадахгүй. Гэхдээ л энэ удаа Англичуудын хүзүүнд Евро-2021 АШТ-ний алтан медальт зүүлттэй байх болно гэдэгт би дүүрэн итгэлтэй байна гэж Английн шигшээ багийн довтлогч асан Гарри Линекер ВВС-ийн спортын тойм нэвтрүүлгээр хэллээ. Ийнхүү Английн баг хэсгээ 7 оноотойгоор тэргүүлж, Германы багийг амлаж авлаа.
Э.ОТГОНЖАРГАЛ