РОНАЛДО ДЭЭД АМЖИЛТ ТОГТООСООР Л..

2021-06-24  

  Хэсгийн сүүлийн тоглолтонд торгуулийн цохилтоор Францын хаалганд хоёр гоол оруулснаар Роналдо бүх цаг үеийн мэргэн буучийг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Европын АШТ-д 10 гоол оруулсан Мишель Платинигийн рекордыг Евро-2021-ийн нээлтийн Унгартай хийсэн тоглолтонд эвдсэн. Тэгвэл, Францтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтонд Германы довтлогч Клозегийн Евро болон ДАШТ-д нийтдээ 19 гоол оруулсан дээд амжилтыг 21 болгон шинэчлэн тогтоолоо. Мөн шигшээ багийнхаа төлөө нийтдээ 109 гоол оруулснаар уг рекордыг эзэмшигч Ираны хөлбөмбөгч Али Даеийн дээд амжилттай зуузай холбосон байна.

  Үхлийн хэсгээс амьд гарлаа. Нэг гоол, нэг оноо ямар чухал гэдгийг мэдрүүллээ.

Үр дүнд нь, гурваар ч гэсэн шалгарлаа. Дүгнэвэл, Германтай л маш муу тоглосноор өөрсдийгөө баллах дөхөв. Ямар ч гэсэн, шилдэг 16-д шалгарах эхний зорилгоо хэцүүвтэр ч гэсэн биелүүллээ. Дараагийн учраа Бельги. Хамгийн хүнд оноолт. Бельги бол Францын хамт Евро2021-д түрүүлэх жагсаалтыг тэргүүлж буй багийн нэг. Хасагдахдаа тулж байсан бидний хувьд алдах, эмээх зүйл байхгүй. Тэгээд ч Бельгийн баг Францаас илүү байж чадахгүй. Португалийн баг тивийнхээ аваргын титмээ хамгаалах, улмаар хослуулахыг зорьж ирсэн гэж Роналдо Италиа-Спорпод сэтгэгдлээсээ хуваалцав.

 

No description available.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?