ИСПАНИЙН БАГ ХАМГИЙН ОЛОН ГООЛЫН РЕКОРД ТОГТООВ

2021-06-24  

Европын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээнд цөөн тооны, ижил түвшний шилдэг багууд оролцдог. Тиймээс бие биенээ олон гоолын зөрүүгээр хожих нь тун ховор. Нэг л удаа 4:0 -ээр хожигдсон тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тэгвэл Испанийн баг хэсгийн сүүлийн тоглолтондоо 5:0-ээр Словакийг бут ниргэснээр гоолын рекордыг шинэчлэн тогтоолоо.

-Хожигдох, тэнцэх аль ч тохиолдолд хасагдах. Хожсон нөхцөлд тэмцээнээ үргэлжлүүлэх цорын ганц сонголттой учирсан. Баг маань гоол оруулж нэг л дөнгөхгүй байлаа. Гоолын мухардал, бөглөрөлд орсон юм шиг санагдаж байв. Багийн төвийн довтлогч Мората 11 метрийн торгуулийн цохилтоо ч Словакийн хаалгачид бариулсан. Тэнцвэл Словак шалгарах гээд байдаг. Яг энэ эгзэгтэй үед, Словакийн хаалгач шонгоос ойсон бөмбөгийг гадагш нь хатгах гээд өөрийн хаалгандаа оруулсан. Нар гийх шиг болсон.

Гоолын бөглөрөл ч арилж, тэр гоолын араас маш хөнгөн 4 гоолыг бид цувуулсан. Рекорд тогтоох нь бидний хувьд чухал биш байлаа. Хамгийн гол нь шигшээ 16-д шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх болсондоо сэтгэл хангалуун байна. Бидний дараагийн учраа бол 2018 оны ДАШТ-ий финалист Хорватын баг. Бөглөрөл гарч, тоглолт хэвэндээ орсон учир шилдэг наймд үлдэхийн төлөө бүх хүчээ дайчлана. Хэсэгтээ эхний 2 тоглолтондоо тэнцсэн баг Европын АШТ-д түрүүлдэг уламжлалыг бид үргэлжлүүлэхийн төлөө зүтгэнэ гэж Европа Лигт түрүүлсэн Вилльярил багийн довтлогч Жирард Морена Испанийн Спортын сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцоллоо.

No description available.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?