ҮХЛИЙН "Ф" ХЭСГЭЭС АВАРГУУД АМЬД ГАРЦГААЛАА

2021-06-24  

Дэлхий, Европын аварга Франц (5 оноо) , дэлхийн 4 удаа, Европын 3 удаагийн аварга Герман( 4 оноо), Евро-2016-ийн шинэхэн аварга Португалийн баг (4 оноо) шигшээ 16 -д шалгарцгаалаа. "Үхлийн" хэсэгт мөргөлдсөн аваргууд бүгд "амьд" гарцгааж, дэлхийн хоёр удаагийн мөнгөн медальт Унгарын баг (3 оноотой) л тэмцээнийг орхилоо. Хэсгээ тэргүүлсэн Франц- Швейцарьтай, удаалсан Герман - Англитай, харин шилдэг үзүүлэлтээр 3 дугаар байруудыг тэргүүлж 16-д шалгарсан Португали-Бельгитэй учраа таарлаа.

-Бид хэсгээ тэргүүлснээр замаа засаж чадлаа. Швейцарь бол Англи биш , тэр тусмаа Бельги гэж Францын дасгалжуулагч Дешамп олзуурхлаа. Харин дэлхийн аварга, Германы шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Клинсманн: -Герман- Английн тоглолтоос гал гарна. Тоглогчдын ур чадварын түвшин ижил тул үзүүштэй тоглолт болно. Германы баг хэсэгтээ хоёр өөр тоглолт үзүүлсэн. Португалийг хөнгөхөн "арчсан" бол Унгартай хэцүүхэн тоглолоо. Англи ч ялгаагүй. Хорваттай сайн, Шотландтай тааруухан тоглосон. Тэр өдөр энэ хоёр багийн аль илүү формтой нь хожих байх. Ямар ч гэсэн үзүүштэй сонирхолтой тоглолт болно гэж итгэж байна гэж тэрбээр BBC-спортод ярилцлага өглөө.

 

No description available.
No description available.

Э.ЛХАГВА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?