К.ЮЛЬМАН: ХЭСГЭЭС 3 ОНООТОЙГООР ШИЛДЭГ 16-Д ШАЛГАРСАН ЦОРЫН ГАНЦ БАГ БОЛ ДАНИ

2021-06-27  

No description available.

Евро2021 АШТ-ий нээлтийн тоглолтын үеэр манай багт маш том гарз хохирол учирсан. Багийн шилдэг тоглогч, хамгаалалтын гол тулгуур К.Эриксоноо Финляндтай хийсэн хэсгийн нээлтийн тоглолтонд "алдсан". Түүний зүрх гэнэт хаагдаж, зүлэг ногоон талбай дээр ухаангүй унасан түүний амийг аврахын тулд эмч нар цэнгэлдэх хүрээлэнд 15 минутын турш анхан шатны яаралтай тусламжийг үзүүлж, улмаар эмнэлэгт хүргэсэн.

Яаралтай мэс засал хийж, судсанд нь стэнд тавьж, түүний амийг аварсан ийм явдал өрнөсөн. Шүүгч нар тэр тоглолтыг хойшлуулалгүй цааш нь үргэлжлүүлсэн нь бидэнд хүнд туссан. Үр дүнд нь Финландад 1:0-ээр хожигдсон. Дараа нь Бельгийг хүчрээгүй. Харин шийдвэрлэх тоглолтонд Оросын багийг 4:1-ээр буулган авч, бөмбөгний зөрүүгээр Финлянд, Оросыг ардаа орхин хэсгээсээ Бельгийн багтай хамт шалгарсан.

Тоглолтын эхэнд хүнд гарч учирсан ч, хөлбөмбөгийн бурхан тэнгэр биднийг гийгүүлсээр байна. Эриксон маань ч эдгэж, багаа эргэж, сэтгэлийн дэм өгсөн. Энэ хожлыг бид багийн анд, шигшээ багийн хамгаалагч 10 дугаартай өмсгөлтэй Эриксондоо зориуллаа гэж Данийн шигшээ багийн дасгалжуулагч К.Юльман ВВС спортод ярилцлага өгөхдөө онцлов. Данийн баг Голланд-Чехийн хожсонтой нь шигшээ дөрөвдүгээр үлдэхийн төлөө тоглоно.

No description available.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?