ПЕПЕ: БИД БУРУУ ТАКТИК СОНГОСНЫ УЛМААС ХОЖИГДЛОО

2021-06-28  

No description available.

No description available.

  Тоглолтын цорын ганц гоолыг Бельгийн довтлогч Торган Азар нэгдүгээр үед оруулснаар багтаа ялалт авчирлаа. Түүний 16 метрийн торгуулийн цохилтын талбайн гаднаас хүчтэй цохисон бөмбөгийг Португалийн хаалгач хааж чадсангүй.

 Бельгиуд манай хаалганд цорын ганц удаа л цохисон. Тэр нь хожлын гоол болж хувирсан. Бид харин тоглолтын туршид довтолсон. Гоолын 100 хувийн хоёр ч боломжийг бий болгосон. Нэгийг нь Кортуа хааж, нөгөө нь шон оноод гарсан. Энэ удаад биднийг аз орхилоо гэж Португалийн дасгалжуулагч Сантос тоглолтыг дүгнэлээ.

  Манай хоёр багийн тоглогчдын ур чадвар ойролцоо. Гагцхүү бид буруу тактикыг сонгосноор алдлаа. Довтолгоондоо дэндүү найдсан. Адилхан л хамгаалалтандаа илүү анхаарах байж гэж Португалийн хамгаалалтын ноён нуруу болсон Пепе дасгалжуулагч Сантосын тактикийг буруутгаж амжив.

  Багийн playmaker Кевин Де Бруйнийг 48, гол довтлогч Эден Азарыг 87 дахь минутанд бэртлийн улмаас сэлгээнд суулгалаа. Гэмтэл бэртэл нь хүнд биш байгаасай гэж найдаж байна. Учир нь Италитай хийх тоглолтонд тэд багаа удирдах гол тоглогчид. Манай багийн хувьд Португалитай тун нягт нямбай тоглолт үзүүллээ. Талбайг бүхэлд нь хянах зорилгоо амжилттай биелүүллээ. Шигүү хамгаалалтыг босгож чадна гэдгээ харууллаа.

Ийм хамгаалалтыг сэтлэхэд хэцүү гэдгийг "Евро-2016" -ийн аварга баг Португальчуудад мэдрүүллээ гэж Бельгийн дасгалжуулагч Мартинес тоглолтын онцлогоос дурдлаа. Португалийг 0:1-ээр буулган авч, шигшээ наймд шалгарсан Бельгийн баг 7 дугаар сарын 02-нд Италийн багтай тулна.

Энэ тухайд:

-Бельгийн багийн "Евро-2021" аялал өндөрлөх яагаа ч үгүй. Биднийг урт зам тосож байна гэж Бруйн хэлэв. Энэ үг нь, Италийн хожигдолгүй цувралыг таслан зогсооно. Бельги финалдана гэж хэлэхтэй адил сонсогдов гэж ВВС Спорт суваг онцлов.

 

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-06-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?