ЧЕХ БОЛ ЕВРО-Д ЗОРИУЛАГДСАН БАГ

2021-06-28  

Евро-д түрүүлж үзээгүй ч, түүнийг нэг ч удаа өнжөөгүй, хэсгээсээ тогтмол шалгардаг баг бол Чех гэж тайлбарлагч Нанжид хэллээ. Тэд энэ удаад ч хэсгээсээ шалгарч, бүр Голландыг 2:0-ээр (Томаш Холеш , Патрик Шик нар гоолдов) буулган авч, шигшээ наймд дэвшлээ. Чехийн дараагийн өрсөлдөгч нь Англи- Голландын тоглолтоос тодорно.

2018 оны ДАШТ-ийг өнжсөн Голландын багийн хувьд Евро-2021 АШТ-д амжилттай оролцох нь маш чухал байлаа.

Энэ тухайд: -Бид "Евро-2021" АШТ -д финалдах зорилготой ирсэн. Хэсэгтээ Украйн, Австри зэрэг "зөөлөн боорцогтой" таарсан. Энэ нь хэсгээс төвөггүй шалгарахад сайнаар нөлөөлсөн ч, нөгөө талаар биднийг дэндүү тайвшруулжээ. Чех бол Украйн, Австрийн л түвшиний баг. Энэ л сэтгэлгээгээр тоглолтонд хандсан нь бидний гол алдаа боллоо. Гоол алдсаны дараагаас бидний тоглолт эвдэрсэн. Хариу олигтой ч тактик боловсруулж чадсангүй. Уул нь, бид ихийг санаж ирсэн.

Евро-2021-д өндөр амжилт үзүүлэх нь бид бүхний хүсэл мөрөөдөл байсан. Бардсан гэж хэлж чадахгүй ч, өрсөлдөгчөө дутуу үнэлснээс болж Евро-2021 АШТ-ийг хугацаанаасаа өмнө орхилоо. Бид 10 -лаа талбайд үлдлээ (55 дахь минутанд хамгаалагч Маттеус Де Лэйт улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн) гээд цуцаж ядраагүй. Бид талбай дээр зохицох, тоглолтоо өөрчлөх чадвараа гээсэн. Бүр өөрийн үндсэн тоглолтоо ч гаргаж чадахаа больсон гэж Голландын хагас хамгаалагч Фрэнк Ионг тоглолтыг дүгнэв.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?