ТИМО БОЛЛ НАЙМ ДАХЬ УДААГАА ЕВРОПОД АВАРГАЛЛАА

2021-06-28  

No description available.

Польшийн нийслэл Варшав хотод зохион байгуулсан Ширээний Теннисний "Европын АШТ-2021" Герман тоглогчдын давамгайллаар өндөрлөлөө. Шилдэг наймд (эрэгтэй нэгбүрчилсэн) Шведийн-3, Германы-2, Португалийн-1, Чехийн-1 тоглогч үлдсэнээс Тимо Болл, Дима Овчаров нар финалдлаа. Эхний өргийг 11:9-өөр Овчаров хожсон ч , Тимо Болл дараагийн дөрвөн өргийг дараалан хожиж найм дахь удаагаа аваргаллаа.

  Энэ жил Германы шигшээ багаас зодог тайлсан. Гэхдээ тэмцээн уралдаанаа хараахан орхих болоогүй. Энэ жилийн хамгийн гол зорилго бол Токио-2020 зуны олимпод амжилттай оролцох. Европын АШТ бол Олимпийн өмнө Европ тивийн тамирчдад олдож буй сүүлчийн томоохон сорилт. Энэ сорилтонд түрүүлсэндээ сэтгэл өндөр байна гэж өдгөө 40 настай Тимо Болл сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрбээр 2002 онд, 19 настайдаа анх удаа Европын аварга (Загреб хотод зохион байгуулсан) болж байсан бол 2019, 2021 онд дараалан түрүүлснээр найм дахь түрүүгээ авсан байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн нэгбүрчилсэн төрөлд ч Германы хоёр теннисчин финалдаж, Патрисиа Солжиа 4:1-ээр ялалт байгуулж, Европ тивийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөлөө.

No description available.

Э.ЛХАГВАСҮРЭН
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?